Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-09-07
Ерөнхий
Энэхүү бодлого нь UBBOX апп болон вэб үйлчилгээгээр дамжуулан таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана. Үйлчилгээг ашигласнаар та энэ бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл — нэр, и-мэйл хаяг, мөн утсаар нэвтэрсэн бол баталгаажсан утасны дугаар, баталгаажсан огноо.
- Нууц үг — задалж унших боломжгүй хэлбэрээр (bcrypt hash) хадгалагдана. Бид таны нууц үгийг мэдэхгүй.
- Үзэлтийн мэдээлэл — үзэж эхэлсэн кино, зогссон байрлал, үзсэн огноо, хүслийн жагсаалтад нэмсэн контент. Эдгээр нь «үргэлжлүүлж үзэх» хэсгийг ажиллуулдаг.
- Худалдан авалтын бүртгэл — нэхэмжлэхийн дугаар, дүн, төлөв, төлсөн огноо, худалдаж авсан кино эсвэл багц, эрхийн дуусах хугацаа.
Бид картын дугаар, картын мэдээллийг хадгалдаггүй. Төлбөрийн мэдээллийг та шууд банк болон QPay-д өгдөг ба бидэнд зөвхөн гүйлгээ амжилттай болсон эсэх нь ирнэ.
Юунд ашигладаг вэ
- Таныг нэвтрүүлэх, худалдаж авсан эрхийг тань нээх;
- Үргэлжлүүлж үзэх, хүслийн жагсаалт зэрэг үйлчилгээг ажиллуулах;
- Төлбөрийг боловсруулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх;
- Контент нийлүүлэгчтэй тооцоо хийх (зөвхөн нэгтгэсэн, хувь хүн тодорхойлох боломжгүй тоо);
- Залилан, эрх зөрчсөн хандалтаас сэргийлэх, техникийн доголдол шийдвэрлэх.
Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд зардаггүй.
Хэнтэй хуваалцдаг вэ
- QPay — төлбөрийн нэхэмжлэх үүсгэх, төлөгдсөнийг баталгаажуулах.
- verify.mn — утасны дугаар баталгаажуулах (та мессеж илгээснээр).
- Bunny.net — видео болон зургийн хүргэлт. Үзэлт хийгдэхэд таны төхөөрөмжийн IP хаяг тэдний сүлжээнд техникийн шаардлагаар харагдана.
- Контент нийлүүлэгч түншүүд — зөвхөн орлогын нэгтгэсэн тайлан (үзэлт, борлуулалтын тоо, дүн). Хэрэглэгчийн нэр, и-мэйл, утас дамждаггүй.
- Эрх бүхий байгууллага — Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэслэлээр албан ёсны хүсэлт ирсэн тохиолдолд.
Хадгалах хугацаа
Бүртгэлийн болон үзэлтийн мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Бүртгэлээ устгуулах хүсэлт гаргавал үүнийг устгана. Харин төлбөр, нэхэмжлэхийн бүртгэлийг санхүү, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд хадгалах үүрэгтэй тул тэдгээр нь бүртгэл устсаны дараа ч үлдэнэ.
Аюулгүй байдал
Мэдээлэл дамжуулалт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нууц үг hash хэлбэрээр хадгалагдана. Дотоод системд хандах эрх нь үүргийн дагуу тусгаарлагдсан — контентын ажилтан санхүүгийн мэдээлэл, түнш бусдын мэдээллийг харахгүй. Гэвч интернэтэд бүрэн баталгаа гэж байхгүй тул та нууц үгээ хүчтэй сонгож, бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөж байна.
Таны эрх
Та өөрийн мэдээллээ харах, засварлах, устгуулах, боловсруулалтыг зогсоохыг хүсэх эрхтэй. Хүсэлтээ бүртгэлтэй и-мэйл хаягаасаа contact@ubbox.mn руу илгээнэ үү.
Хүүхдийн хамгаалал
Контент насны ангилалтай (0+, 12+, 16+, 18+). Насанд хүрээгүй хэрэглэгч эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгээр үйлчилгээг ашиглана.
Өөрчлөлт
Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилсэн огноотойгоор нийтэлнэ. Ач холбогдол бүхий өөрчлөлтийг аппаар дамжуулан мэдэгдэнэ.
Холбоо барих
Нууцлалтай холбоотой аливаа асуултаа contact@ubbox.mn хаягаар илгээнэ үү.